Нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна

Нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна

Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурахыг малчид, иргэд, тээвэрчдэд анхааруулж байна.  

Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. 

Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -6...-11 градус, Завхан-Заг Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр +1...-4 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 0...+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар +9...+14 градус, бусад нутгаар +4...+9 градус дулаан байна.