Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутгаар урсдаг Хэрлэн голын урсац бүрэлдэх эх хэсэг, Цэнхэрийн голын эх орчмын нийт 163,543,4 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авчээ.
Тус шийдвэрийг сумын ИТХ-ын 10 дугаар хуралдаанаар 100 хувийн саналаар баталсан аж. Цэнхэрийн голын эхийг хамгаалснаар цэнгэг усны нөөцийг хадгалах, голын эхийг бохирдол, доройтлоос хамгаалж, байгалийн унаган төрхийг авч үлдэх ач холбогдолтой юм.