Өнгөрсөн сард агаар бохирдуулагч бодисууд 9-62 хувиар буурчээ

Өнгөрсөн сард агаар бохирдуулагч бодисууд 9-62 хувиар буурчээ

Улаанбаатар хотын агаарын чанарын 2026 оны хоёрдугаар сарын төлөв байдлын тайлан мэдээг Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргажээ.

Агаар бохирдуулах бодисын 2026 оны хоёрдугаар сарын дундаж агууламжийг өмнөх оны мөн үе буюу 2025 оны хоёрдугаар сарын дундаж агууламжтай харьцуулахад,

  • PM2.5 тоосонцор 20 мкг/м3-ээр буюу 30 хувиар
  • PM10 тоосонцор 34 мкг/м3-ээр буюу 29 хувиар 
  • Хүхэрлэг хий 52 мкг/м3-ээр буюу 62 хувиар
  • Азотын давхар исэл 5 мкг/м3-ээр буюу 9 хувиар тус тус бага гарсан байна.

Түүнчлэн нийслэлийн 19 цэгт агаар бохирдуулагч бодисуудын үзүүлэлтийг тасралтгүй хэмжиж, автомат анализатороор тодорхойлж байна.

Д.Анар