Сэлэнгэ аймагт мөсөн зам тээврийг хоригложээ

Сэлэнгэ аймагт мөсөн зам тээврийг хоригложээ

Мөсөн замын тээврийг хориглох тухай Сэлэнгэ аймгийн Засаг даргын А/122 тоот захирамж гарсан байна.

Ус цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан гол, мөрөн, нуурын ажиглалт, хэмжилтийн мэдээгээр мөсөн бүрхүүлийн зузаан ОЖД-аас бага, мөсний зузаан харилцан адилгүй зузаантай, зарим гол мөрнүүд харзалсан байна. Мөн гол, мөрний нийт уртын дагуу мөсний өөр өөр үзэгдэлтэй байгаа юм. Иймээс болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 10-ны өдрөөс эхлэн мөсөн дээгүүр авто тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг анхааруулж уг захирамжаа гаргасан байна.




Өнөөдөр нохой өдөр

4 цагийн өмнө