МҮОХ-ын ерөнхийлөгчөөр Б.Баттүшиг  улиран сонгогдлоо

МҮОХ-ын ерөнхийлөгчөөр Б.Баттүшиг улиран сонгогдлоо

МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх гишүүдийг чуулганаар тодруулах байсан бөгөөд дэд ерөнхийлөгчид тав, гүйцэтгэх зөвлөлийн гишүүнд 19 хүн өрсөлдөхөөр хүсэлтээ өгсөн юм.

Монголын үндэсний олимпын хорооны IX чуулган болж байна. Чуулганаар тус хорооны ерөнхийлөгчийг сонгох санал хураалт явуулж МҮОХ-ны ерөнхийлөгчөөр ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг нийт гишүүдийн 96.7 хувийн саналаар улиран сонгогдохоор болсон байна. Тэрбээр МҮОХ-ны ерөнхийлөгчөөр улиран сонгогдож буй бөгөөд МҮОХ-ны 13 дахь ерөнхийлөгч болж байгаа юм.