Засгийн газрын шийдвэрийн дагуу Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй нөхцөл байдалд байгаа Монгол Улсын иргэдээ эх оронд нь авчрах ажлыг Зам тээврийн яам, Гадаад харилцааны яам хариуцаж зохион байгуулсан.
Зам тээврийн яамнаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу МИАТ компанийн нисэх баг бүрэлдэхүүн 2026.03.10-11 өдөр амжилттай нислэгээ үйлдэж, Монгол Улсын 91 иргэнийг эх оронд нь авчирлаа. Нисэх баг 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр энэхүү онц байдлын нислэгийг үйлдсэн байна. Тус багийн 15 төлөөлөгчийг өнөөдөр (2026.03.12) хүлээн авч, эр зориг гарган ажил үүргээ гүйцэтгэсэнд талархал илэрхийлэн урамшууллаа.
- Багийг ахалсан Боинг 767, 757 агаарын хөлгийн дарга, багш нисгэгч Ц.Ганбаатар
- Агаарын хөлгийн дарга, Монгол Улсын Гавьяат Нисгэгч Т.Ауез
- Агаарын хөлгийн дарга Б.Очирбат
- Агаарын хөлгийн дарга Б.Эрдэнэ-Уул
- Агаарын хөлгийн хамтран нисгэгч Б.Баярмагнай
- Агаарын хөлгийн хамтран нисгэгч Б.Ганпүрэв
- Инженер Р.Бямбадорж
- Агаарын хөлгийн жин төвлөрөлтийн инженер Х.Нояборь
- Бүхээгийн Ахлах ажилтан П.Ганцэцэг
- Бүхээгийн Ахлах ажилтны орлогч А.Тодгэрэл
- Бүхээгийн ажилтан Б.Болортуяа
- Бүхээгийн ажилтан Б.Гандирас
- Бүхээгийн ажилтан Т.Золжаргал
- Бүхээгийн ажилтан Б.Тунгалаг
- Бүхээгийн ажилтан Ц.Тэмүүлэн нар хүрэлцэн ирлээ.
Багийн үлдсэн 5 гишүүн нислэгт гарч үүрэг гүйцэтгэж байгаа тул ирж амжаагүй гэдгийг "МИАТ" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тэлмэн танилцууллаа. Ойрхи Дорнодод болж буй цэрэг дайны энэ хүнд цаг үед нутаг буцах гэсэн Монгол иргэдээ авчрах их хүнд ажил. Сэтгэлт зүйн хувьд ч амаргүй. Эх орныхоо төлөө, аюултай бүсэд ойр газар нутагт нислэг үйлдлээ. Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яам болон миний бие, мөн МИАТ компанийн удирдлагууд, монголчууд бүгд нислэгийн багийн Та бүхэн, зорчигчдыг ирэх хүртэл санаа зовниж суусан.
Дубай- Улаанбаатар-Дубай чиглэлийн нислэгийг амжилттай үйлдэж буусныг 2026.03.11 өдрийн өглөө 04 цаг 44 минутад Монгол Улсын Ерөнхий сайдад илтгэсэн. Нийт 15600 км замыг туулж 19 цаг нислэг үйлдсэн. Ийм их эр зориг, сэтгэл зүйн бэлтгэл, мэргэжлийн ур чадвартай та бүхэнд талархал илэрхийлье. Ямар ч цаг үед, ялангуяа онц байдалд Монгол иргэдээ гадна, дотноос тээвэрлэн авчирч, ийм нүсэр, хүнд ажлыг нисэх багийнхан маань гүйцэтгэж явна. Энэ жил 70 жилийн тохиож байгаа Үндэсний агаарын тээврийн МИАТ компани, олон жилийн туршлагатай нисгэгчид, мөн агаарын хөлгийн дарга Г.Ганбаатарын ахалсан баг хамт олонд Зам тээврийн яамны нэрийн өмнөөс баяр хүргэж амжилт хүсье.