Цахилгаан шугам, тоног төхөөрөмжид төлөвлөгөөт засвар, үйлчилгээ хийхтэй холбоотойгоор 2026 оны гуравдугаар сарын 12-ний өдөр Улаанбаатар хотын зарим дүүрэг болон Төв аймагт цахилгааны түр хязгаарлалт хийхээр төлөвлөөд байна.
Тодруулбал, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн зарим хороо, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд тодорхой цагийн хуваарийн дагуу цахилгаан түр тасарч, засварын ажил хийгдэх юм. Мөн цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан засварын ажлын хуваарьт өөрчлөлт орох боломжтой бөгөөд энэ тохиолдолд гэрээт хэрэглэгчдийн бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэнэ. Засварын ажлыг тухайн тоног төхөөрөмжийг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа гүйцэтгэдэг тул хэрэглэгч та бүхнийг ойлгож, хүлээцтэй хандахыг хүсье.
