Өнөөдөр /2026.03.10/ цаг агаар тогтуун өдөртөө ихэнх нутгаар нэмэх градусыг давж дулаан байна.
Харин маргаашаас эхлэн баруун аймгуудын нутгаар цаашдаа ихэнх нутгийг хамарч нойтон цас, цас орж цасан шуурга шуурч, хүчтэй салхи цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч шуурч, өмнөх өдрөөс 10-20 градусаар эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. Иймд мэргэжлийн байгууллага, малчид иргэд та бүхнийг бэлтгэл бэлэн байдлаа эртнээс төлөвлөж, аюулгүй байдлаа хангахыг ЦУОШГ-аас анхаарууллаа.