Дуучин Бритни Спирс өнгөрсөн лхагва гарагийн орой АНУ-ын Калифорни мужид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон хэргээр баривчлагджээ.
Дуучин бүсгүй байцаалтын үеэр өөрийн буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд, түүнийг пүрэв гарагийн өглөө сулласан байна. Түүнчлэн тавдугаар сарын 4-ний өдөр шүүхэд дуудагджээ. Бритни Спирс суллагдсан даруйдаа Instagram аккаунтаа устгасан. Тэрээр 2024 онд хөгжмийн салбартаа эргэн ирэхгүйгээ мэдэгдэж байсан билээ.