Зарим нутгаар 9 градус хүрч, өнөөдрөөс эхлэн дулаарах төлөвтэй байна

Зарим нутгаар 9 градус хүрч, өнөөдрөөс эхлэн дулаарах төлөвтэй байна

Өнөөдрөөс эхлэн ихэнх нутгаар цас орохгүй, хүйтний эрч аажмаар суларч, хугацааны сүүлчээр өдөртөө дулаарах төлөвтэй байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй, нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5–10 метр хүрч салхилна. Шөнөдөө Тэс голын хөндийгөөр -32…-37 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -26…-31 градус, Идэр, Эг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -21…-26 градус, говийн баруун өмнөд хэсгээр -8…-13 градус, бусад нутгаар -15…-20 градус хүйтэн байна.

Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -15…-20 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Байдраг, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр -9…-14 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэрэлж, Онон голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -5…-10 градус хүйтэн байна. Харин говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +4…+9 градус, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 0…+5 градус дулаан, бусад нутгаар -1…-6 градус хүйтэн байна.