Богдхан уулын Хүүшийн аманд саатаад байсан бугын сүргийг уулын бүс рүү буцаан тууж гаргалаа

Богдхан уулын Хүүшийн аманд саатаад байсан бугын сүргийг уулын бүс рүү буцаан тууж гаргалаа

Богдхан уулын Хүүшийн аманд хэд хоног саатаад байсан бугын сүргийг уулын бүс рүү буцаан тууж гаргалаа.

Хүүшийн аманд ойрын өдрүүдэд буга доошлон орж ирсэн нь иргэдийн анхаарлыг татаад байсан юм. Байгаль хамгаалагчдын зүгээс амьтдын аюулгүй байдлыг хангах, хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс холдуулах зорилгоор зохион байгуулалттай арга хэмжээ авч, сүргийг байгалийн жам ёсны амьдрах орчин руу нь буцаасан байна. Мэргэжлийн байгууллагын зүгээс зэрлэг амьтдад гар дээрээс хоол өгөхгүй байх, хэт ойртож үргээхгүй байхыг зөвлөж байна. Зэрлэг амьтанд тэжээл өгөх нь тухайн амьтны байгалийн зан төлөвт сөргөөр нөлөөлж, хүнээс хамааралтай болгох, цаашлаад амь насанд нь эрсдэл учруулах шалтгаан болдгыг анхаарууллаа.