Маргааш /2026.03.06/-наас ихэнх нутгаар дулаарна. Өнөөдөр /2026.03.05/ ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -20...-25 градус, Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -14...-19 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -9...-14 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0...+5 градус дулаан, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 0...-5 градус, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -8...-10 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.