Засгийн газрын өнөөдрийн /2026.03.04/ ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулав. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцүүлэгдэх “Төрийн нууцын жагсаалтын тухай хууль”-ийн төслийн талаар мэдээлэл өглөө.
Тэрээр "Албаны нууц гэж төрийн байгууллагууд өөрсдийн дураар шаардлагагүй мэдээллүүдийг нууцалж болдог байсан эрх зүйн зохицуулалтыг хуулиас хасахаар төлөвлөж байна. Өнөөдрийн байдлаар ТЕГ-т бүртгэлтэй байгаа 894 гаруй албаны нууц байна. Эдгээр албаны нууцууд бүгд ил болно. Энэ бол Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс авилга, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, төрийн байгууллагууд ил тод, нээлттэй байдлыг хангах, ард иргэдийн мэдэх эрхийг хангах чиглэлээр хийндэж буй хууль юм. Томоохон зарчмын өөрчлөлт бүхий энэхүү хуулийн төслөө ирэх долоо хоногт Улсын Их Хурлаар хэлэлцүүлнэ. Төрийн нууцын жагсаалтыг Засгийн газар баталж байгаа. Энэхүү жагсаалтад 574 мэдээлэл байгаагаас шинээр өргөн барьж байгаа “Төрийн нууцын жагсаалтын тухай хууль”-ийн төслөөр 202 мэдээлэл болж буурч байна. Засгийн газрын баталсан тогтоолын хүрээнд хэт өргөжүүлсэн, шаардлагагүй буюу үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой бус, батлан хамгаалахын салбар, гадаад бодлого, үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой бус гэх мэт 372 мэдээллийг ТЕГ болон холбогдох хуулийн байгууллагуудтай хамтран шалгаж, хассан. Төрийн байгууллагын ажилчдын хувьд төрийн нууцыг хадгалах үүрэгтэй болохоос биш төрийн байгууллагуудын нууцыг хадгалах үүрэг байх учиргүй. Цагдаагийн Ерөнхий газрын дарга Болд генералын хувьд насаараа цагдаагийн байгууллагад ажилласан хүн. Өмнөх оны аравдугаар сарын 28-ны өдөр хүртэл цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад Болдыг “Цагдаагийн Ерөнхий Газар”-ын даргаар томилсон" гэлээ
ШУУД ҮЗЭХ: