Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Смарт Эко транс” ХХК-д зөвшөөрөл олгосон тушаалыг хүчингүй болгоно

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Смарт Эко транс” ХХК-д зөвшөөрөл олгосон тушаалыг хүчингүй болгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.

Өнөөдрийн /2026.03.04/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:

- “Хэлэлцээр батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Болгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр/ 

- “Журам, жишиг баримт бичиг шинэчлэн батлах, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

- Маргаан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журмыг батлах тухай Засгийн газрын 2023 оны тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

- Хуулийн төсөл татан авах тухай /Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль/ 

- Төрийн нууцын тухай хуулийн төсөл /Төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулга/, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төсөл

- “Стратеги төлөвлөгөө батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги төлөвлөгөө/ 

- Төмөр замын бүтээн байгуулалтын хаалттай бүсийн солбицлыг батлах, түр журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл

- Бусад асуудал

Танилцуулах асуудал 

- Улсын төсвийн хөрөнгөөр 2026 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явцын талаар

- “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар

- Тушаал хүчингүй болгох талаар /““Смарт Эко транс” ХХК-д газар ашиглуулах зөвшөөрөл олгох тухай” 2025 оны А/618 дугаар тушаал/

- Ядуурлыг бууруулах хөтөлбөрийн талаар

- “Сенчири-5” олон улсын санхүүгийн зах зээлд амжилттай гаргасан талаар