Өнөөдөр 19:04 цагаас 20:02 цагийн хооронд Улаанбаатар хотод сар бүтэн хиртэнэ

Өнөөдөр 19:04 цагаас 20:02 цагийн хооронд Улаанбаатар хотод сар бүтэн хиртэнэ

Нар, дэлхий, сар нэг шугамд давхцаж, саран дээр дэлхийн сүүдэр тусах үед сарны хиртэлт үүсдэг. Тэгвэл сарны бүтэн хиртэлт өнөөдөр буюу гуравдугаар сарын 3-ны орой тохиох гэж байна.

Энэ удаагийн хиртэлтийг Хойд Америк, Төв Америкийн дийлэнх хэсэг, Өмнөд Америк, Зүүн Ази, Австрали, Шинэ Зеланд, Номхон далайн арлуудын зарим хэсгээс ажиглах боломжтой бөгөөд Улаанбаатар хотод сар бүтэн хиртэх хугацаа 19:04 цагаас 20:02 хүртэл нэг цаг орчим үргэлжлэх бол оргил үе нь 19:33 минутад тохиохыг Хүрэл тогоот дахь “Улаанбаатар одон орон судлах оргил” мэдээлжээ.