"Бурханы хүү" нэрээр олонд танигдсан иргэн Б.Баярбаатар “Ардчиллын гэрэгэ”-г гардан авчээ

"Бурханы хүү" нэрээр олонд танигдсан иргэн Б.Баярбаатар “Ардчиллын гэрэгэ”-г гардан авчээ

“Нээлттэй, цэгцтэй-Ардчилсан Нам” үндэсний аяны хүрээнд Ардчилсан нам намын гишүүддээ “Ардчиллын гэрэгэ” олгох хүндэтгэлийн арга хэмжээг Ардчилсан Намаас цувралаар зохион байгуулсан

Энэ талаар тус намын дарга О.Цогтгэрэл “Дотоод эмх цэгц, эв нэгдэл, бодлогын тууштай байдалд суурилсан улс төрийн соёл төлөвшиж чадвал Монголын ардчилал улам батжин, нээлттэй нийгэм илүү цэгцтэй, илүү хариуцлагатай, илүү үр өгөөжтэй байх болно. Эв нэгдлийг эмх цэгц болгон төлөвшүүлэх хариуцлага намын гишүүн бүрт ногдож байна. Хувийн ашиг сонирхлоос илүү нийтлэг үнэт зүйл, зарчмыг дээдэлж чадвал нам жинхэнэ институт болж төлөвшинө. Институт болсон нам л тогтвортой бодлого хэрэгжүүлж, улс орны хөгжлийг урт хугацаанд чиглүүлж чадна. Ардчилсан Нам цаашид бодлого суурьтай, судалгаанд тулгуурласан, гишүүн төвтэй нам болж төлөвшинө” хэмээж байсан. 

Тэгвэл өнгөрсөн жил АН-д элсэж буйгаа мэдэгдэж байсан Бурханы хүү Баярбаатар нэрээр олонд танигдсан иргэн Б.Баярбаатар өнөөдөр /2026.03.03/ Ардчилсан нам дээрээ очиж, "Ардчиллын гэрэгэ"-гээ гардаж авсан байна.