Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 2026 оны гуравдугаар сарын 02-ны өдрийн 17:00 цагт Увс аймгийн Малчин сумын иргэдтэй уулзалт хийх аж. Мөн уулзалтын дараа урлагийн тоглолттой бөгөөд тоглолтод МУГЖ Л.Банзрагч, МУГЖ Д.Отгонжаргал нар оролцох аж.
Тэгвэл одоо мөрдөгдөж буй хуулиар энэ нь хориотой зүйл биш хэдий ч сонгуулийн жил гарсан үед УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу аливаа эд, бараа материал тараах, урлагийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглодог билээ. Сонирхуулахад, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "Санал худалдан авахын эсрэг хууль"-ийн төслийг санаачлан боловсруулж байгаа. Энэ хуулиар бол урлагийн арга хэмжээ зэргийг зохион байгуулах нь хууль бусад тооцогдох бөгөөд сонгуулийн жилээс бусад гурван жилд ч өөрийн болон төсвийн, төрийн өмчит компаниудын мөнгө, хүний нөөцийг ашиглаж санал худалдан авахыг хориглосон хуулийг боловсруулж байгаа юм. Мөн уг хуулийн төслөөр бол ийнхүү санал худалдан авсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээн, эргүүлэн татагдах талаар тусгасан байна.
