Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад таван хувиар буурсан байна

Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад таван хувиар буурсан байна

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн-гээс гаргасан арав хоног тутмын хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр хоёрдугаар сарын 28-ны байдлаар нийт нутгийн 65 хувь нь цастай байна.

Увс аймгийн Малчин, Хяргас, Зүүнговь, Баруунтуруун, Наранбулагийн хойд, Цагаанхайрхан; Ховд аймгийн Үенч, Алтай; Завхан аймгийн Цэцэн-Уул, Баянтэс, Нөмрөг, Тэс, Асгат; Говь-Алтай аймгийн Тонхил, Бугатын баруун; Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Улаан-Уул, Цагааннуур; Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр, Хушаат, Сант, Жавхлант; Төв аймгийн Эрдэнэ, Мөнгөнморьтын хойд; Дархан-Уул аймгийн Хонгорын зүүн хойд хэсгээр цасны зузаан 21 см-ээс дээш, 0.16–0.39 г/см³ нягттай байна. Баян-Өлгий аймгийн Сагсайн өмнөд, Булган; Увс аймгийн Сагил, Түргэн, Тариалан, Давст, Тэс, Зүүнхангай, Өндөрхангайн хойд; Ховд аймгийн Булган; Завхан аймгийн Баянхайрхан, Сонгино, Түдэвтэй, Тэлмэн, Тосонцэнгэл, Их-Уул, Алдархаан, Эрдэнэхайрхан, Отгон; Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Алаг-Эрдэнэ, Ренчинлхүмбэ; Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр, Хангал, Орхон, Бүрэгхангай, Дашинчилэн, Баяннуур; Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Цагааннуур, Шаамар, Баруунбүрэн, Баянгол, Орхонтуул, Орхон, Мандал, Түшиг, Зүүнбүрэн, Сүхбаатар, Сайхан; Дархан-Уул аймгийн Дархан, Шарынгол, Орхон; Төв аймгийн Заамар, Жаргалантын хойд, Батсүмбэр; Өвөрхангай аймгийн Сант, Баянголын өмнөд, Гучин-Усын өмнөд; Хэнтий аймгийн Баян-Адрага, Жаргалтхаан, Баянмөнх, Хэрлэн, Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Дадал, Гурванбаян; Дорнод аймгийн Чулуунхороот, Гурванзагал, Дашбалбар, Халхгол, Цагаан-Овооны зүүн, Сэргэлэн, Чойбалсан, Хэрлэн сумдын нутгаар цасны зузаан 11–20 см, 0.11–0.30 г/см³ нягттай байна.

Бусад нутгаар цасны зузаан 10 см-ээс бага, 0.07–0.37 г/см³ нягттай байна.

Цасны зузаан хамгийн ихтэй сумд:
Увс аймгийн Хяргас, Цагаанхайрхан; Завхан аймгийн Цэцэн-Уул, Нөмрөг, Баян-Уул; Хөвсгөл аймгийн Цэцэрлэг; Сэлэнгэ аймгийн Ерөө, Хушаат, Хүдэр сумдад 31–45 см хүрч байна.