Их Британийн хөгжмийн хамгийн нэр хүндтэй наадам болох "BRIT Awards-2026"-аас БНСУ-ын Blackpink хамлагийн гишүүн Rose APT дуугаараа “Оны шилдэг олон улсын дуу” шагналын эзэн боллоо. Ингэснээр тэрбээр тус наадмаас шагнал хүртсэн анхны к-поп уран бүтээлч болж байна.
Шагнал гардуулах ёслол хоёрдугаар сарын 28-нд Английн Манчестер хотод зохион байгуулагдсан. Тус арга хэмжээний үеэр Rose шагнал хүртэхдээ хамтран ажилласан уран бүтээлчид болон баг хамт олондоо талархал илэрхийлсэн байна. Тэрбээр хэлэхдээ “Энэ шагналыг Bruno-той хамтран бүтээсэн уран бүлээрээ авч байгаадаа баяртай байна. Мөн намайг үргэлж дэмждэг баг хамт олондоо баярлалаа” гэжээ. Сонирхуулахад, BRIT Awards-т өмнө нь К-поп уран бүтээлчид нэр дэвшиж байсан ч ийнхүү анх удаагаа шагнал хүртэж байгаа юм. 2021 онд BTS хамтлаг “Оны шилдэг олон улсын хамтлаг” төрөлд нэр дэвшиж байсан бол 2023 онд BLACKPINK хамтлаг мөн ижил төрөлд нэр дэвшиж байжээ.
Б.Ану