Нийтийн тээврийн бодлогын газрын даргаар Г.Билгүүнийг томилжээ.
Нийтийн тээврийн бодлогын газрын даргаар ажиллаж байсан Д.Отгонжаргалын Төрийн албан хаагч сэлгэн ажиллуулах гэрээний хугацаа дууссан. Улмаар Г.Билгүүнийг уг албан тушаалд томилсон байна. Г.Билгүүн нь Эдийн засагч, Төрийн удирдлагын магистр бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албанд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн хэлтсийн даргаар тасралтгүй 9 жил ажилласан нэгэн.