Монгол Улсын Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох” жил болгон зарлаж, аялал жуулчлалын салбарт дөрвөн улирлын тогтвортой хөгжлийг дэмжих бодлогыг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд жуулчдын урсгалыг улирлын хамаарлаас ангид болгох зорилгоор бүс нутгуудад онцлогт тулгуурласан эвент арга хэмжээнүүдийг шат дараатай зохион байгуулж байна.
Энэхүү бодлогын хүрээнд уламжлал болон зохион байгуулагддаг “Хөх сувд” мөсний баяр өнөөдөр эхэллээ. Тодруулбал, 2026 оны гуравдугаар сарын 02-04-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Хүй толгой буюу Хөвсгөл нуур дээр “Гайхамшигт Хөвсгөл” уриан дор зохион байгуулж байна. Мөсний баярын үеэр мөсөн урлал, үндэсний спортын тэмцээнүүд, урлаг соёлын тоглолт, нутгийн иргэдийн үйлдвэрлэл, гар урлалын үзэсгэлэн худалдаа зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулагдах юм. “Хөх сувд” мөсний баяр нь өвлийн аялал жуулчлалыг идэвхжүүлэх, орон нутгийн эдийн засгийг дэмжих, Хөвсгөл нутгийн байгалийн үзэсгэлэн, өв соёлыг сурталчлах ач холбогдолтой арга хэмжээ гэдгээрээ онцлогтой.