Улаанбаатарт 11 градус хүйтэн байна

Улаанбаатарт 11 градус хүйтэн байна

Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар болон Дарьгангын тал нутгаар цас орж, явган шуурга шуурна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар болон Дарьгангын тал нутгаар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолой, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Ерөө голын хөндийгөөр -19...-24 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр -12...-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1...+6 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 0...-5 градус, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. -9...-11 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө