"МАН-ын гишүүдийг идэвхжүүлэх, ажлын үр дүнг хэлэлцүүлэх зорилгоор оноожуулах системийн журмыг баталлаа"

"МАН-ын гишүүдийг идэвхжүүлэх, ажлын үр дүнг хэлэлцүүлэх зорилгоор оноожуулах системийн журмыг баталлаа"

Өнөөдөр /2026.02.27/ 10 цагаас эхэлсэн МАН-ын Бага хурал өндөрлөлөө. Тус хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “МАН-ын 31 дүгээр Их хурлаас сонгогдсон 595 төлөөлөгчдийн 85 хувийн ирцтэйгээр Бага хурлын 2-р хуралдаан өндөрлөлөө. Өнөөдрийн хуралдаанаар нийт зургаан асуудал хэлэлцсэн. УИХ-ын гишүүн, МАН-ын дарга Н.Учралын улс төрийн илтгэлээс Эрх чөлөөний дөрвөн зам – дөрвөн чөлөөлөлт хөтөлбөртэй танилцлаа. Улмаар тус илтгэлтэй холбоотойгоор Бага хурлын гишүүд тогтоол баталлаа. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын илтгэлийг хэлэлцэж, тогтоолын төсөл баталлаа. Гуравдугаарт, МАН-ын ЕНБД Я.Содбаатарын намын шинэчлэлтэй холбоотой стратегийн төсөлтэй холбоотой тогтоолын төслийг баталлаа. Энэ хүрээнд МАН-ын гишүүдийг идэвхжүүлэх, ажлын үр дүнг хэлэлцүүлэх, оноожуулах системийн журмыг баталлаа. Хяналтын хороонд гишүүд хэрхэн гомдол гаргаж, шийдвэрлүүлэх талаар журмыг баталсан” гэлээ.

МАН-ын нарийн бичгийн дарга Ө.Золбаяр “МАН-ын Бага хурлын нэг онцлог нь бодлого дэвшүүлсэн, хариуцлага ярьсан, ямар бодлого хэрэгжүүлэхээ тодорхой болгосон нь онцлог байлаа. Мөн дотоод засаглал, хариуцлагаа сайжруулах тухайгаа ярилцаж, баталлаа. МАН авлигын эсрэг чөлөөлөлтийг өөрөөсөө эхэлнэ гэдгээ зарлалаа. Мөн МАН-ын Бага хурлын нийт гишүүдийн олонхоор энэ бодлогоо баталж чадлаа. Энэ бол авлигын эсрэг хийж буй олон ажлыг энэ нам өөрөөсөө эхлүүлж, түүчээлж буйг харуулж буй хэрэг боллоо. Иргэд, сонгогчдын 70–80 хувь нь төр өөрөөсөө шударга ёсыг сахиулахыг шаардаж буй. Энэ бодлого бол маш чухал зүйл юм” гэв.

ШУУД ҮЗЭХ: