МАН-ын бодлогын хороод хуралдаж, гаргасан санал, дүгнэлтийг Бага хурлаар яг одоо хэлэлцэж байна

МАН-ын бодлогын хороод хуралдаж, гаргасан санал, дүгнэлтийг Бага хурлаар яг одоо хэлэлцэж байна

МАН-ын Бага хурал өнөөдөр (2026.02.27) Тусгаар тогтнолын ордонд 10:00 цагт эхэлсэн бөгөөд хурлыг МАН-ын дарга Н.Учралын илтгэлээр нээсэн. Үүнээс хойш хуралдаан хаалттай үргэлжилж байна.

Үдээс хойш 11 бодлогын хороо хуралдаж, санал, дүгнэлт гаргасан бөгөөд уг асуудлыг яг одоо Бага хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. Тодруулбал, бодлогын хороод Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцэж, энэ хүрээнд Ерөнхий сайдад чиглэл өгөх санал гаргасан байж болзошгүй байна. Уг шийдвэрийг Бага хурлаар эцэслэн батлах юм. Энэ талаар эргэн мэдээлэх болно.