“Смарт Эко Транс” компанид хууль бусаар газрын зөвшөөрөл олгосон тушаалыг хүчингүй болгох захирамжийг ирэх долоо хоногт хэлэлцэнэ

“Смарт Эко Транс” компанид хууль бусаар газрын зөвшөөрөл олгосон тушаалыг хүчингүй болгох захирамжийг ирэх долоо хоногт хэлэлцэнэ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж байсан Засгийн газар Монгол Улсын дархан хилийн зурвас газарт 34 мянган га газрыг олгож, “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон гэх маш ноцтой мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр энэ сарын 11-ний /2026.02.11/ өдөр хийсэн.

Тэгвэл ирэх долоо хоногт “Смарт Эко Транс” компанид хууль бусаар газрын зөвшөөрлийг олгосон БОУАӨ-ийн сайд асан С.Одонтуяагийн тушаалыг хүчингүй болгох Ерөнхий сайдын захирамжийг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар оруулна гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдэгдлээ.