ШУУРХАЙ: НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэнг Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд ажлын албаны даргаар томилжээ

ШУУРХАЙ: НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэнг Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд ажлын албаны даргаар томилжээ

НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэнг Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд ажлын албаны даргаар өнөөдөр /2026.02.25/ томилжээ.

Ж.Сандагсүрэн нь 2020 оноос хойш НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд Нийслэлийн хөгжлийн корпорацийн захирлаар ажилладаг нэгэн. Сонирхуулахад, тэрбээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр 2020 онд анх сонгогдож байсан бөгөөд 1978 онд Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн 73 дугаар сургууль, МУИС-ийн ХҮДС-ийг Эдийн засагч, Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг Бизнесийн удирдлага мэргэжлээр тус тус төгсжээ. Улмаар  2001-2004 онд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын Ажлын албаны дарга 2005-2013 онд “Очир-Ундраа групп”-ийн газрын захирал, 2013-2016 онд УИХ-ын Тамгын газарт гишүүний туслах 2016-2020 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, 2020-2023 оны хооронд Хотын даргын нэгдүгээр орлогчоор ажиллаж байв.