Завханы сахалт эрээлж, монгол хадран загаснуудыг Чигэстэйн гол руу шилжүүлжээ

Завханы сахалт эрээлж, монгол хадран загаснуудыг Чигэстэйн гол руу шилжүүлжээ

Завхан аймгийн төвөөр урсах Богдын голын усны түвшин буурснаас үүдэн хөлдөөгүй үлдсэн хэсгүүдэд загас олноороо бөөгнөрөн, хүчилтөрөгчийн дутагдалд орж, зарим хэсэг нь хөлдөж үхсэн байжээ.

Завхан аймгийн Байгаль орчны газар, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид болон иргэд хамтран ховордож буй завханы сахалт эрээлж, монгол хадран гэсэн хоёр зүйлийн загасыг Чигэстэй голын харз руу яаралтай нүүлгэн шилжүүлжээ. 

Сонирхуулахад, Монгол хадран нь цэнгэг, хүйтэн устай гол, нуурт амьдардаг, Монгол орны унаган зүйл бөгөөд Олон улсын байгаль хамгаалах холбооны Улаан дансанд “эмзэг” ангилалд бүртгэгдсэн, Монгол Улсын Улаан номд орсон ховор зүйлийн загас юм.

цутгах үйлдвэр нарын зураг байж магад