УИХ-ын гишүүн Д.Батбаяр "Хэсгийн ахлагч" гэх орон тоог байхгүй болгох хуулийн төслийг боловсруулж дуусчээ

УИХ-ын гишүүн Д.Батбаяр "Хэсгийн ахлагч" гэх орон тоог байхгүй болгох хуулийн төслийг боловсруулж дуусчээ

УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Далайн Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг гарч, Хэсгийн ахлагч нарыг цөөлөхтэй холбоотой хуулийн төсөл буюу Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл уг хуулийн төслийг боловсруулж дуусаад, Д-Парламентад албан ёсоор байршуулжээ. Хуулийн төсөлд “хэсгийн ахлагч” гэх орон тоог байхгүй болгох талаар тусгасан байна. Тодруулбал, “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.9 дэх хэсгийн “дарга, хорооны хэсгийн ахлагч нараас” гэснийг “даргаас” гэж өөрчилсүгэй” гэжээ. Хуулийн төсөлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.