УИХ-ын гишүүн Б.Батбаатар жагсаалтын гишүүдийг эгүүлэн татах хуулийн төслийг боловсруулснаа хаврын чуулганаар өргөн барина

УИХ-ын гишүүн Б.Батбаатар жагсаалтын гишүүдийг эгүүлэн татах хуулийн төслийг боловсруулснаа хаврын чуулганаар өргөн барина

ИЗНН-ын дарга, БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар жагсаалтын гишүүдийг эгүүлэн татах хуулийн төслийг боловсруулснаа хаврын чуулганаар өргөн барихаар болжээ. 

Түүнийг эл хуулиа УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарад зориулж боловсруулсан уу гэх таамаг байна. 2024 оны УИХ-ын сонгуулиар парламентад сонгогдсон 126 гишүүний 48 нь жагсаалтаар, 78 нь тойргоос сонгогдсон бөгөөд жагсаалтын 48 гишүүнээс МАН-ын 18, АН-ынх 16, ХҮН намынх 6, Үндэсний эвсэл, ИЗНН тус бүр дөрвөн суудал авсан юм.

Ёс зүйн асуудалд нэр холбогдоод буй М.Нарантуяа-Нара гишүүний тухайд ИЗНН-ын жагсаалтаар УИХ-д сонгогдсон юм. УИХ-ын гишүүн нь ёс зүйн дүрэм зөрчсөн тохиолдолд Ёс зүй, дэгийн байнгын хороо хуралдаж тухайн гишүүнд сануулах арга хэмжээ авах, гомдол гаргагчаас уучлал гуйхыг даалгах, 6 сар хүртэл цалингийн 20 хувийг хасах л арга хэмжээ авах хуулийн зохицуулалттай юм.  Өөрөөр хэлбэл, эргүүлэн татах асуудал хөндөгддөггүй хуультай юм.