УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн зүй бус хандлагын уршгаар эмэгтэйчүүдийн квотын асуудал хөндөгдөж эхэллээ

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн зүй бус хандлагын уршгаар эмэгтэйчүүдийн квотын асуудал хөндөгдөж эхэллээ

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн зүй бус хандлага, цахим орчин дахь ёс зүйн доголдол иргэдийн шүүмжлэлийг ихээр дагуулж байгаа. Тэрбээр уг асуудлаасаа болж өмнө нь хоёр ч удаа Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороогоор сануулга авч байсан. 

Гэтэл эл асуудал даамжирсаар УИХ дахь эмэгтэйчүүдийн квотыг хөндөж эхэллээ. Эргэн сануулахад, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулан сонгуулийн холимог тогтолцоог сонгож, нам эвслээс сонгуульд нийт жагсаалтаар нэр дэвшигчдийн 30 хувиас доошгүй нь, тойрогт нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэйчүүд байхаар хуульчилсан бөгөөд ирэх 2028 оны сонгуулиар эмэгтэйчүүдийн квотыг 40 хувь болгохоор ажиллаж байгаа.

Гэтэл М.Нарантуяа-Нара нарын гишүүдийн хариуцлагагүй, ёс зүйн доголдлын улмаас УИХ дахь эмэгтэйчүүдийн квотын асуудал хөндөгдөж эхэллээ. Тодруулбал, иргэд “намын жагсаалт, эмэгтэйчүүдийн квот хоёроо эргэж харахгүй бол энэ мэт гишүүд сонгогдож байгаад харамсаж байна” зэргээр байр сууриа илэрхийлж байгаа юм.