Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цасны зузаан, нягт болон агаарын температурын үзүүлэлтийг олон жилийн дундажтай харьцуулан зудын нөхцөл байдлыг үнэлжээ.
2026 оны хоёрдугаар сарын 20-ны байдлаар 11 аймгийн 43 суманд цагаан зудын, 13 аймгийн 47 суманд цагаанаар зудархуу нөхцөл байдал үүссэн байна.
Цагаан зудтай байгаа сумдыг дурдвал:
-
Баян-Өлгий аймаг: Сагсай
-
Увс аймаг: Түргэн, Сагил, Малчин, Тэс, Зүүнговь, Цагаанхайрхан, Баруунтуруун, Хяргас, Тариалан, Өндөрхангай
-
Ховд аймаг: Булган, Үенч, Алтай
-
Завхан аймаг: Сонгино, Цэцэн-Уул, Тэс, Баянтэс, Нөмрөг
-
Хөвсгөл аймаг: Цэцэрлэг
-
Булган аймаг: Хангал, Дашинчилэн
-
Өвөрхангай аймаг: Сант, Гучин-Ус, Баянгол, Төгрөг, Өлзийт
-
Сэлэнгэ аймаг: Ерөө, Орхонтуул, Хушаат, Цагааннуур, Орхон, Сайхан, Сант, Жавхлант, Хүдэр
-
Дархан-Уул аймаг: Орхон, Дархан, Хонгор, Шарынгол
-
Төв аймаг: Заамар
-
Дорнод аймаг: Дашбалбар, Сэргэлэн