“One Battle After Another” кино BAFTA-аас зургаан шагнал хүртлээ

“One Battle After Another” кино BAFTA-аас зургаан шагнал хүртлээ

Их Британийн хамгийн нэр хүндтэй кино наадам болох British Academy Film Awards /BAFTA/ -ын шагнал гардуулах ёслол өчигдөр (2026.02.22) Лондон хотноо боллоо. Энэ үдэш ёгт, хошин өнгө аястай “One Battle After Another” кино зургаан шагнал хүртэж, гол ялагчаар тодорсон юм.

Тус бүтээл шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг хөрвүүлсэн кино зохиол, шилдэг зураглаач, шилдэг эвлүүлгийн шагналуудыг хүртсэн байна. Киноны найруулагч Пол Томас Андерсон шагналаа гардан авах үеэрээ “Айдасгүйгээр уран бүтээлээ хийсээр байх нь чухал” хэмээн онцолжээ.

Түүнчлэн тус наадмын шилдэг эрэгтэй дүрийн төрөлд “I Swear” кинонд туреттын хам шинж (Tourette syndrome)-ийн төлөө тэмцэгчийн дүрийг бүтээсэн Роберт Арамайо ялалт байгуулж, Тимоти Шаламе, Леонардо ДиКаприо, Майкл Б. Жордан, Итан Хоук, Жесси Племонс нарыг ардаа орхисон байна. Харин шилдэг эмэгтэй дүрийн шагналыг “Hamnet” кинонд Уильям Шекспирийн эхнэр Агнесийн дүрийг бүтээсэн Жесси Бакли хүртсэн байна. Мэгги О’Фарреллийн романаас сэдэвлэсэн уг киног Оскарын шагналт найруулагч Хлое Жао найруулжээ.  Мөн Оскарын 16 номинацитай “Sinners” кино шилдэг эх зохиолын шагналыг найруулагч Райан Куглерт авчирч, шилдэг эмэгтэй туслах дүр болон шилдэг хөгжмийн зохиолын төрлүүдэд мөн ялалт байгуулсан юм.

Шагнал гардуулах ёслолыг Шотландын жүжигчин Алан Камминг хөтөлсөн бөгөөд Уэльсийн хунтайж Уильям, гүнж Кэйт нар хүндэт зочноор оролцсон байна.

Эх сурвалж : Reuters