Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр маргааш /2026.02.24/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн өмнөд, Архангайн хойд хэсгээр цасан шуурга шуурч, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэхийг анхаарууллаа.
Мөн энэ сарын 25-нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шуургатай байх тул зам даваа гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа, гулгаатай байх аж.