УИХ-ын дарга 20 багц арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгажээ

УИХ-ын дарга 20 багц арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгажээ

УИХ-ын дарга Н.Учрал хангайн бүсэд ажиллах үеэр нь иргэдээс ирүүлсэн асуудлуудыг нэгтгэн, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлэх чиглэл өгчээ. Энэ хүрээнд дараах 20 багц арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг даалгасан байна.

Төсөл, хөтөлбөрүүд эрчимжүүлэх чиглэлээр:

  • 1. Байдрагийн усан цахилгаан станцын төслийн байгаль орчны үнэлгээ болон төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажил эрчимжүүлэх,
  • 2. Баянхонгор, Өвөрхангай аймгийн төвд дулааны станц байгуулах төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх,
  • 3. Архангай аймгийн төвд дулаан хангамжийн систем байгуулах ажлыг судалж, танилцуулах,
  • 4. Архангай аймгийн Хөгжимт драмын театрын барилгын ажлыг бүрэн дуусгаж, энэ онд ашиглалт оруулах,

Хууль, журмын хэрэгжилтэд хяналт тавих чиглэлээр:

  • 1. Багш, эмч, эмнэлгийн байгууллагын ажилтан, ажиллагсдын цалинг нэмэгдүүлсэн Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг орон нутгийн хэмжээнд хангуулах,
  • 2. Ахмадын тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, орон нутагт ахмадын хөгжлийн төв барьж байгуулах асуудлыг судалж, танилцуулах,
  • 3. Соёлын болон цаг уур, орчны шинжилгээний байгууллагын албан хаагчдын бүтэц, орон тооны цомхотгол, цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох асуудлыг судалж, холбогох арга хэмжээ авах,
  • 4. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголт болон зөвшөөрөл олгохтой холбогдсон журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах,
  • 5. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд орон нутаг бие даан түншлэлийн төсөл хэрэгжүүлэхтэй холбогдох журмуудыг батлах, хяналт тавих
  • 6. Орон нутагт газар олголтыг шуурхай шийдвэрлэх хүрээнд Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судалж, танилцуулах,

Шинээр хууль, тогтоомжийн төсөл боловсруулах чиглэлээр:

  • 1. Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг боловсруулах
  • 2. АМНАТ-өөс тухайн орон нутагт илүү хуваарилах чиглэлээр холбогдох журам, хууль тогтоомжийн төсөл боловсруулах
  • 3. Хүүхдийн эрхийн тухай хуулийн биелэлтийг хангах, холбогдох журмуудыг шуурхай батлах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг даалгасан байна.