ВИДЕО: Дуучин ThunderZ "Монгол" нэртэй шинэ уран бүтээлд олны танил эрхмүүд оролцжээ

ВИДЕО: Дуучин ThunderZ "Монгол" нэртэй шинэ уран бүтээлд олны танил эрхмүүд оролцжээ

Дуучин ThunderZ буюу Б.Өлзий-Учрал шинэ уран бүтээлээ цацаж, сонсогчдын хүртээл болголоо. Тэрбээр энэхүү дуугаараа Монголчууд XI–XII зуунд гаднынхны нүдэнд ямар хүчирхэг харагдаж байсан бэ гэдгийг илэрхийлэхийг зорьсон тухайгаа онцолжээ. Тус уран бүтээлд түүхэн санааг орчин цагийн хүч чадлын бэлгэдэлтэй хослуулж, Хабул хаан хүү Охинбархагт хүчтэй, ухаантай эрсийг ялган өгсөн тухай домгийг бэлгэдлийн байдлаар тусгасан байна.

ВИДЕО: 

Шинэ уран бүтээлийн клипэнд Монголын тулааны спорт, бөхийн салбарын төлөөлөл болсон тамирчид оролцсоноороо  онцлог болжээ. Тус клипний гол дүрд, 

  • Physical Asia шоуны оролцогч ONE Championship Bantamweight MMA дэлхийн аварга Б.Энх-Оргил,
  • Дэлхийн цомын аварга, циркчин Э.Лхагва-Очир,
  • Жүдо бөхийн ОУХМ А.Адьяасүрэн нар болон,
  • Монголын анхны UFC тулаанч Karate Combat тулаанч, MGL-1 кикбоксын аварга, MGL-1 MMA хөнгөн жингийн аварга Д.Батгэрэл,
  • Холимог тулааны тамирчин, GLADIATOR аварга (Япон), MGL-1 аварга Т.Нямжаргал,
  • Аймгийн Арслан Ц.Цогт-Эрдэнэ нар тогложээ. Харин туслах дүрүүдэд Монголын Үндэсний бөхийн тамирчид болох, 
  • Улсын Арслан Р.Пүрэвдагва 
  • Улсын Заан Д.Хүдэрбулга 
  • Улсын Заан С.Сүхбат 
  • Улсын Үнэн Зоригт Харцага Н.Золбоо 
  • Улсын Өсөх Идэр Начин Ч.Батчулуун 
  • Улсын Начин, ОУХМ Л.Отгонбаатар 
  • Аймгийн Хурц Арслан Д.Алтанцоож 
  • Аймгийн Хурц Арслан Н.Амгаланбаатар 
  • Аймгийн Арслан Д.Бямбасүрэн 
  • Аймгийн Арслан С:Ерөөлт 
  • Аймгийн Арслан Ч.Алтангэрэл 
  • Аймгийн Арслан П.Хүрэлбаатар 
  • Аймгийн Начин О.Намнанжанцан
  • Сумын заан, Бодибилдингийн спортын тамирчин (Монголын мистер) А.Батнасан зэрэг бөхчүүд болон тулааны спортын тамирчид оролцсон юм.