Ирэх долоо хоногийн эхээр зарим нутгаар дулаарна

Ирэх долоо хоногийн эхээр зарим нутгаар дулаарна

Өнөөдөр, маргааш нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхи шуургатай байхыг анхааруулж байна. 

Тодруулбал, маргааш буюу энэ сарын 23-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, энэ сарын 24-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи энэ сарын 23-нд тал хээрийн нутгаар, 24-нд нутгийн баруун хэсгээр, 25, 26-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. 

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -35...-40 градус, өдөртөө -21...-26 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -16...-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -1...-6 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -6...-11 градус, бусад нутгаар шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна. Ирэх долоо хоногийн Мягмар гараг буюу энэ сарын 24-нд Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар өдөртөө дулаарна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө