“Нээлттэй, цэгцтэй – Ардчилсан Нам” Үндэсний аяны хүрээнд МоАХ, Шинэ дэвшилт холбоо, Ардчилсан Социалист хөдөлгөөн /АСХ/ болон Ардчилсан Намын анхдагч гишүүддээ “Ардчиллын гэрэгэ” олгох Хүндэтгэлийн арга хэмжээг Ардчилсан Намаас цувралаар явуулж байна.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Шинэ Дэвшилт Холбоотой хамтран Ардчилсан Намын анхдагч гишүүддээ “Ардчиллын гэрэгэ”-г гардуулах ёслолын өчигдрийн /2026.02.13/ арга хэмжээнд Ардчилсан Намын дарга, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэл оролцлоо.