Өнөөдөр /2026.02.21/ Сүхбаатарын өмнөд, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурч, мөн төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.
Маргааш буюу энэ сарын 22-нд Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр, энэ сарын 23-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, энэ сарын 24-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи маргааш буюу энэ сарын 22-нд говь, талын нутгаар, энэ сарын 23-нд тал хээрийн нутгаар, 24-нд Алтайн салбар уулсаар, 25-нд нутгийн зарим газраар секундэд 16-18 метр, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -36...-41 градус, өдөртөө -25...-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -21...-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -6...-11 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -11...-16 градус, бусад нутгаар шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -15...-20 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.