Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 21-ний өглөөний 07:30 цагийн байдлаар Төв, Хөвсгөл, Орхон, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Ховд, Увс, Булган, аймгийн нийт нутгаар цас орж цасаар шуурч замын зорчих хэсэг гулгаа үүссэн байгаа бол Завхан, Сэлэнгэ, Дархан-Уул, Говь-Алтай аймгийн нийт нутгаар цас орсон замын зорчих хэсэг гулгаа үүссэн, Дундговь, Говьсүмбэр, Дорноговь аймгийн нутгаар хүйтэн салхитай цасаар шуурч замын зорчих хэсэг гулгаа үүссэн, Хэнтий, Сүхбаатар аймагт бага зэргийн цас орсон хүйтэн салхитай шуурч замын зорчих хэсэг гулгаа үүссэн, бусад нийт нутгаар цаг агаар тогтуун, хур тунадас ороогүй, тэнгэр цэлмэг, хүйтэн салхитай, -11-33 хэмийн хүйтэн байна. Түүнчлэн Улаанбаатар хотод 07:30 цагийн байдлаар -16 хэмийн хүйтэн, цаг агаар тэнгэр бүрхэг, цас ороогүй, байна.
Түүнчлэн Сүхбаатар аймагт цасаар шуурч байгаа учраас гарах хөдөлгөөнийг түр хязгаарласан талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.