СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурч, хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр, маргааш ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурч, хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна

Өнөөдөр /2026.02.20/ Завханы зүүн, Говь-Алтайн хойд хэсгээр цасан шуурга шуурч, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсэг, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ. 

Харин маргааш /2026.02.21/ төв, говь болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг Ус цаг уур орчны шинжилгээний газраас онцгойлон анхаарууллаа. 

Тодруулбал,  энэ сарын 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, энэ сарын 22-нд зүүн аймгуудын нутгаар, 24-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи энэ сарын 21-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр, 22-24-нд нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -36...-41 градус, өдөртөө -25...-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -21...-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -6...-11 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -11...-16 градус, бусад нутгаар шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -15...-20 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө