Улаанбаатарт 2 градус хүйтэн байна

Улаанбаатарт 2 градус хүйтэн байна

Өнөөдөр Завханы зүүн, Говь-Алтайн хойд хэсгээр цасан шуурга шуурч, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсэг, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутаг, Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -13...-18 градус, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр -9...-14 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар -4...-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9...+14 градус, Дорнод-Дарьгангын тал нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар +3...+8 градус дулаан, бусад нутгаар 0...-5 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 0...-2 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө