Сар шинийн баярын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байх бол 20-ноос эхлэн цас орж, хүйтрэх төлөвтэй байна

Сар шинийн баярын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байх бол 20-ноос эхлэн цас орж, хүйтрэх төлөвтэй байна

Цаг уурын байгууллагын гаргасан мэдээллээр хоёрдугаар сарын 17-19-нд ихэнх нутгаар цаг агаар тогтвортой, хүйтний эрч сулрах боловч 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан болон шороон шуурга шуурга шуурч, хүчтэй салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.

Тиймээс сар шинийн баяр, амралтын өдрүүдэд хөдөө, орон нутгийг зорих иргэдийн тоо эрс нэмэгддэг тул тухайн газар, орныхоо цаг агаарын богино хугацааны урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрт хүлээн авч, дулаан хувцаслах, автомашин техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангаж, шатахууны нөөцтэй зорчихыг анхаарууллаа.