Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны ЕНБД-аар У.Өнөрцэцэгийг сонгожээ

Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны ЕНБД-аар У.Өнөрцэцэгийг сонгожээ

Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурлаас 307 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан Бага хурлын анхдугаар хуралдаан өнөөдөр /2026.02.15/ Тусгаар тогтнолын ордонд болж байна.

Энэхүү хуралд Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, намын Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг нар оролцлоо. СДМЭХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа Бага хурлын анхдугаар хуралдаанд холбооныхоо шинэ бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж, төлөөлөгчдийн санал хураалтын дүнгээр сонгож батлууллаа.

Тодруулбал, СДМЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар Сүхбаатар дүүргийн Монгол Ардын намын хорооны дэд дарга У.Өнөрцэцэгийг санал хураалтад оролцсон төлөөлөгчдийн дийлэнх олонхын саналаар сонгож батлав. Түүнчлэн СДМЭХ-ны дэд Ерөнхийлөгчөөр ажиллах 15 эмэгтэйг, Удирдах зөвлөлийн 61 гишүүнийг сонголоо.