ФОТО: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймгийн иргэдэд шагнал гардууллаа

ФОТО: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймгийн иргэдэд шагнал гардууллаа

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хэнтий аймгийн иргэдтэй уулзаж, нийгэм, эдийн засгийн байдал, төр, засгаас авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар товч танилцууллаа.

Тэрбээр Хэнтий аймгийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн ахмад багш З.Цэдэннямыг Гавьяат багш, “Ундрах бүл” хоршооны дарга Л.Гансүхийг Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор шагналаа. Ерөнхийлөгч төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон гэр бүл, хамт олонд нь баяр хүргэж, удахгүй болох “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн баярын мэндийг өргөн дэвшүүллээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн аймгийн Батноров сумын иргэдтэй уулзаж, Баянбулаг багийн малчин Б.Ганбатын гэр бүлд Улсын аварга малчин цол гардууллаа. Б.Ганбат нь гэргий П.Ариунбилэгийн хамт 30 орчим жил мал маллаж байгаа бөгөөд сүүлийн гурван жил 100 эхээс 100-110 төл бойжуулж, 2025 оны эцэст 1,229 толгой мал тоолуулсан байна. Сүүлийн гурван жилд цөөн болон огт малгүй 10 өрхийг 620 толгой малтай болгож зургаан шавь малчинтай болжээ. Б.Ганбат нь 2016 онд Сумын аварга малчин, 2020 онд Аймгийн аварга малчин цол хүртэж байжээ.