Өвлийн хүйтэнд дан дээл, зандан ташууртайгаар адуу хариулж буй УИХ-ын гишүүн Э.Болормаагийн зураг шүүмжлэл дагуулав

Өвлийн хүйтэнд дан дээл, зандан ташууртайгаар адуу хариулж буй УИХ-ын гишүүн Э.Болормаагийн зураг шүүмжлэл дагуулав

УИХ-ын гишүүн Э.Болормаагийн өвлийн цасанд дан дээлтэй, зандан ташуур бариад морь унаж буй зураг олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэний дараа иргэдийн дунд янз бүрийн байр суурь, шүүмжлэл дагуулаад байна.

Энэхүү зурагт тэрээр өвлийн цагт дан дээл, том ташуур /зандан ташуур/ зүүж, булган малгай өмсөөд, цастай хээр талд хүрэн халзан зүсмийн морины жолоог эргүүлж, адуу хариулж буйгаар дүрслэгджээ. Учир нь түүний ар талд нь олон тооны адуу бэлчиж буй нь харагдах ажээ. 

Гэвч олон нийтийн зүгээс уг зургийн байрлал, жолоо барьсан хэлбэрт шүүмжлэлтэй хандаж, "жолоогоо буруу барьсан байна", "шилийн сайн эрс шиг харагдаж байна", "хаврын эхэн сар ч гараагүй байхад дан дээлтэй гангарч тэнгэр задарлаа" гэх мэт сэтгэгдлүүдийг үлдээжээ.

Зарим иргэд морь унах уламжлалт арга барил, соёлтой холбон тайлбарлаж, нийтийн албан тушаалтан хүний хувьд дүр төрхдөө анхаарах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.

Харин нөгөө хэсэг нь уг зургийг энгийн ахуй амьдрал, үндэсний уламжлалаа илэрхийлсэн агшин хэмээн өмгөөлж, хэт шүүмжлэлтэй хандах нь зохимжгүй гэсэн байр суурийг илэрхийлжээ. Тэгвэл одоогоор УИХ-ын гишүүн Э.Болормаа уг шүүмжлэлтэй холбоотой албан ёсны тайлбар хийгээгүй байна. Мөн уг гэрэл зургийг ямар үйл хэрэгт ашиглахаар буулгасан гэдэг нь ч тодорхойгүй байна.