Х.Булгантуяа: Улс төрд эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих эрх зүйн орчин сайжирлаа

Х.Булгантуяа: Улс төрд эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих эрх зүйн орчин сайжирлаа

Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурал өнөөдөр /2026.02.14/ болж байна. Тус хурлыг нээж холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа тайлан мэдээллээ танилцуулсан байна.

Тэрбээр эмэгтэйчүүдийн холбоо эв нэгдэлтэй, илүү идэвхтэй ажилласан, эмэгтэйчүүдийн оролцоо шийдвэр гаргах түвшинд сүүлийн жилүүдэд ахиж буй, хууль эрх зүйн орчин ээлтэй болсон, үүнд намын үе, үеийн удирдлагуудын дэмжлэг чухал байсан зэргийг онцолж байв. Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, манлайллыг дэмжих эрх зүйн орчин сүүлийн жилүүдэд эрчимтэй сайжирсан гэдгийг мөн онцолсон юм. Тухайлбал, 2023 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр “2024 оны УИХ сонгуулиар нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь, 2028 оны ээлжит сонгуулиар 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна” гэдэг зохицуулалттай болсон. Намын жагсаалтаар сонгогдох тогтолцоог хуульд тусгаж, жагсаалтад багтах нэр дэвшигчдийн хувьд хүйсийн харьцаа тэнцүү байх, жагсаалт нь эрэгтэй, эмэгтэй ээлжилж дараалсан буюу 1:1 байхаар тусгасан. Үр дүнд нь өнөөдрийн УИХ-ын 32 эмэгтэй гишүүний 24 нь нам, эвслийн жагсаалтаас сонгогдсон бөгөөд эмэгтэй 32 гишүүний 15 нь Монгол Ардын намаас, үүний ес нь намын жагсаалтаас сонгогдсон гэлээ. Монголын Социал димократ эмэгтэйчүүдийн холбооны хурлаар одоогийн ерөнхийлөгч Х.Булгантуяаг чөлөөлөх юм. Тус шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно.




Өнөөдөр хонь өдөр

5 цагийн өмнө