Улаанбаатарт 14 градус хүйтэн байна

Улаанбаатарт 14 градус хүйтэн байна

Өнөөдөр нийт нутгаар хүйтэрч, говь, тал, хээрийн нутгаар салхитай байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -21...-26 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө голын хөндийгөөр -14...-19 градус, Алтайн өвөр говиор 0...-5 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...-8 градус, бусад нутгаар -10...-15 градус хүйтэн байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Хүйтэрч -12...-14 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө