ВИДЕО: АН-ын дарга О.Цогтгэрэл УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяад сануулга өгчээ

ВИДЕО: АН-ын дарга О.Цогтгэрэл УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяад сануулга өгчээ

АН-ын жагсаалтад бичигдэн УИХ-ын гишүүн болсон Ц.Мөнхтуяа нь саяхан цахим орчин байр сууриа илэрхийлэхдээ зохисгүй үг, хэллэг хэрэглэсэн нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд буй. Тодруулбал, тэрээр бусдыг "муу гуйлгачин юм намайг доромжлоод сайнаа үзэхгүй шүү. Би төрийн өндөр албан тушаалтан. Муу гөлөг" зэргээр ярьсан байдаг.

ВИДЕО: 

Тэгвэл АН-ын дарга, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяатай өнөөдөр уулзаж сүүлийн үед түүний олон нийтийн сүлжээгээр тархаж буй бичлэгийн агуулга нь Ардчилсан намын гишүүн, Улсын Их Хурлын гишүүний хэм хэмжээг зөрчиж байгаа тул ёс зүйн асуудал дээрээ онцгой анхаарахыг сануулсан байна, 

Уулзалтын үеэр Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа олон нийтийн сүлжээгээр байр сууриа илэрхийлэхдээ буруу үг хэрэглэж, хэм хэмжээнээс давсан үйлдэл гаргасандаа Ардчилсан намын гишүүд, дэмжигчид хийгээд олон нийтээс уучлалт хүссэн байна.