Ардчилсан Намын дарга О.Цогтгэрэл Япон Улсын Ерөнхий сайд, Либерал Ардчилсан Намын дарга Санаэ Такаичи-д 2026 оны хоёрдугаар сарын 08-ны өдөр болсон Японы парламентын ээлжит бус сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсанд нь баяр хүргэжээ.
Баярын захидалд: Эрхэм Ерөнхий сайд аа, Монгол Улсын гуравдагч хөрш Япон улсад болсон парламентын сонгуульд Таны удирдсан Либерал Ардчилсан Нам үнэмлэхүй ялалт байгуулсанд хувиасаа болон Монголын Ардчилсан Намын нийт гишүүд, дэмжигчдийн нэрийн өмнөөс баяр хүргэж байгааг хүлээн авна уу. Таны мэдэж байгаачлан Ардчилсан Нам, Либерал Ардчилсан Нам хоёр Монгол Улсад ардчилал, шинэчлэл өрнөсөн 1990-ээд оноос хойш хамтын ажиллагаа хөгжүүлж, харилцан туршлага солилцож ирсэн билээ. Таны Либерал Ардчилсан Намыг удирдаж буй он жилүүдэд мөн энэхүү хамтын ажиллагаа цаашид улам өргөжин дэвжинэ гэдэгт итгэлтэй байна. Хүндэтгэсэн, Одонгийн ЦОГТГЭРЭЛ Ардчилсан Намын дарга" гэжээ.
