Завхан аймаг, Алдархаан сум Өгөөмөр багийн “Бор толгой” гэдэг газар Алдархаан сумаас Улиастай сумын чиглэлд зорчиж явсан “Daewoo Truck” загварын том оврын ачааны автомашин “Чигэстэй” голын мөсөнд цөмөрч орсон тухай дуудлага 2026.02.10-ны өдрийн 16:40 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ажиллаж, иргэн "Ц"-ын “Daewoo Truck” загварын ачааны автомашин урд талын хоёр дугуй хэсгээрээ мөсөнд цөмөрсөн байсныг татан гаргасан байна.